Тусламж
Хариулт олдохгүй бол бидэнд бичээрэй.
Үзэх
Ямар төхөөрөмж дээр үзэх вэ?+
Утас, таблет, компьютерын хөтөч (Chrome, Safari, Edge, Firefox) дээр үзнэ. Апп суулгах шаардлагагүй. Утсандаа нүүр дэлгэц рүү нэмэхийн тулд хөтчийн цэснээс “Add to Home Screen”-г дарна уу.
Яагаад өөр төхөөрөмжөөс нэвтрэхэд гарчихав?+
Нэг бүртгэлийг нэг удаад нэг төхөөрөмж дээр ашиглана. Шинэ төхөөрөмжөөс нэвтрэхэд өмнөх төхөөрөмжөөс автоматаар гарна. Энэ нь бүртгэл хуваалцахаас хамгаалдаг.
Видео дээр миний нэр, утас яагаад харагдаж байна вэ?+
Энэ бол хамгаалалтын тамга. Зөвхөн таны дэлгэц дээр харагдах ба бичлэг хууль бусаар тараагдвал эх бүртгэлийг тогтооход тусална.
Хичээлийг удаашруулж үзэж болох уу?+
Тийм. Видеоны доорх 0.5× товчоор удаашруулж, “10 сек буцах”-аар хэцүү хэсгийг давтаж, “Толин дүрс”-ээр өөрийнхөө талаас харж болно.
Видео гацаад байна+
Интернэтийн хурдаа шалгаад хуудсаа дахин ачаална уу. Асуудал үргэлжилбэл “Санал гомдол” хэсгээр “Видео” ангилалд бичнэ үү.
Бүртгэл
Нууц үгээ мартсан+
Нэвтрэх хуудасны “Нууц үгээ мартсан уу?” холбоосоор имэйлдээ сэргээх холбоос авна.
Утасны дугаараа солих+
“Миний профайл” хэсгээс солино.
Бүртгэлээ устгах+
“Миний профайл”-ын доод хэсгээс хүсэлт илгээнэ.
Суралцах
Аль түвшнээс эхлэх вэ?+
Анхан түвшин нь гэртээ өөрөө хийж сурахад, Дунд нь ажиллаж буй мастерт, Мастер нь ахисан түвшний мэргэжилтэнд зориулагдсан.
Багшаас асуулт асууж болох уу?+
Хичээл бүрийн доорх “Асуулт, хариулт” хэсэгт асуугаарай. Багш эсвэл бусад суралцагч хариулна.
Дадлагын ажлаа хэрхэн илгээх вэ?+
Даалгавартай хичээлийн “Дадлага” хэсгээс зургаа илгээнэ. Багш шалгаад санал өгнө.
Гэрчилгээ яаж авах вэ?+
Бүх хичээлийг үзэж, эцсийн ажлаа илгээж батлуулсны дараа “Миний сургалтууд”-аас гэрчилгээгээ авна. Гэрчилгээг хэвлэж эсвэл холбоосоор нь хуваалцаж болно.